Захиалагчийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чадамжтай Хятад улсын тэргүүлэх үйлдвэрүүд дээр хүчин чадал, үнэ болон технологийн хүчин чадал гэх зэрэг үзүүлэлтүүдийг харьцуулан дүн шинжилгээ хийж, захиалагчийн хэрэгцээ, санхүүгийн боломжтой нийцсэн үйлдвэрийн хувилбаруудыг санал болгодог.
Бидний санал болгож буй үйлдвэрүүдээс захиалагч өөрийн хэрэгцээ, санхүүгийн боломж, техникийн шаардлагад нийцсэн үйлдвэрийг сонгоно.
Хятад үйлдвэрлэгчид гадаадын худалдан авагчдад санал болгодог үнэ нь дотоодын худалдан авагчдын үнээс өндөр байдаг тул бид Хятадын мэргэжлийн багтай хамтран үнийн хэлэлцээрийг зохион байгуулдаг. Ингэснээр гадаадын худалдан авагчид дотоодын үнээр бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой болно.
Үнийн санал гарсны дараа бид 'Гэрээ хэлэлцээр'-ийн үе шат руу шилждэг. Мэргэжлийн төвшинд боловсруулсан гэрээ нь худалдааны явцад асуудал үүсэх тохиолдолд таны эрх, ашиг сонирхлыг хамгаалах хамгийн найдвартай, хууль ёсны баримт бичиг юм.
Үүнээс гадна, нийлүүлэгчтэй сайн тодорхойлсон, тодорхой гэрээ байгуулснаар гэрээний заалтуудыг зөрчсөн үйлдлээс урьдчилан сэргийлж, хоёр талын харилцааг илүү найдвартай, тогтвортой байлгах боломжтой болно.
Гэрээ хэлэцээрийн дагуу тохирсон хувиар Захиалагч тал бидэнд урьдчилгаа төлбөр төлнө.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцыг идэвхтэй хянах нь дараах эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхэд тусална:
Үйлдвэрлэлийн хугацаа хоцрох,
Бүтээгдэхүүн алдаатай, чанарын шаардлага хангаагүй байдлаар үйлдвэрлэгдэх,
Технологийн стандарт, гэрээний нөхцөлд нийцээгүй үйлдвэрлэл явагдах.
Үйлдвэрлэлийн явцыг тогтмол хянах замаар бүтээгдэхүүний чанар, хугацаа, техникийн шаардлагыг хангах боломжтой болж, захиалагчийн хүлээлтийг бүрэн хангадаг.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэний дараа гэрээнд заасан материал, техникийн үзүүлэлт, чанар зэрэг параметрүүдийг нарийн чанарын шалгалтаар баталгаажуулдаг. Онцгой шаардлагатай бүтээгдэхүүний хувьд лабораторийн шинжилгээний үр дүнг тусгасан бичиг баримт боловсруулж, чанарыг нэмэлтээр баталгаажуулдаг.
Хятад-Монгол хоорондын худалдааны ихэнх тээвэрлэлт газраар явагддаг. Гэсэн хэдий ч газрын тээвэр нь бүтээгдэхүүнийг тээвэрлэх явцад эвдрэл, гэмтэл гэмтэх өндөр эрсдэлтэй байдаг. Иймээс бид таны бүтээгдэхүүний шинж чанар, хэмжээ, жин зэргийг харгалзан тусгайлан тохируулсан сав баглаа боодлыг боловсруулж, тээвэрлэлтийн явцад бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангах болно.
Гэрээ хэлэцээрийн дагуу тохирсон хувиар Захиалагч тал бидэнд үлдэгдэл төлбөрийг бүтээгдэхүүн тээвэрлэхийн өмнө төлнө.
Бүтээгдэхүүнээ дараах хоёр төрлийн сонголтоор тээвэрлүүлэх боломжтой:
Худалдааны байршил - Эрээн хот
Энэ сонголтын хувьд Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийг та өөрөө зохион байгуулах боломжтой.
Худалдааны байршил - Улаанбаатар
Бүтээгдэхүүнийг худалдан аваад таны гар дээр очих хүртэлхи бүх тээвэрлэлтийг бид хариуцан ажиллах болно.
Бүтээгдэхүүний баталгаат хугацаанд гадны хүчин зүйлээс шалтгаалаагүй техникийн эсвэл үйлдвэрийн эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд (гэрээнд тусгагдсан нөхцөл, заалтуудын дагуу) шаардлагатай арга хэмжээг шуурхай, үр дүнтэй авч, асуудлыг шийдвэрлэнэ.
Таньд өөр асуулт байна уу?
Та асуултандаа хариулт олоогүй л байна уу? Цаг алдалгүй бидэнтэй
шууд холбоогдоорой.