Хятад улсын зах зээл дээр худалдаалагдаж буй ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийн чанар, үнэ, дизайн, технологийн шийдэл зэрэг үзүүлэлтүүдийг харьцуулан дүн шинжилгээ хийж, захиалагчийн хэрэгцээ, санхүүгийн боломжтой нийцсэн бүтээгдэхүүний хувилбаруудыг санал болгодог.
Бидний санал болгож буй бүтээгдэхүүний хувилбаруудаас захиалагч өөрийн хэрэгцээ, санхүүгийн боломж, техникийн шаардлагад нийцсэн хамгийн тохирох сонголтоо хийнэ.
Хятад худалдаачид гадаадын худалдан авагчдад санал болгодог үнэ нь дотоодын худалдан авагчдын үнээс өндөр байдаг тул бид Хятадын мэргэжлийн багтай хамтран үнийн хэлэлцээрийг зохион байгуулдаг. Ингэснээр гадаадын худалдан авагчид дотоодын үнээр бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой болно.
Үнийн санал гарсны дараа бид 'Гэрээ хэлэлцээр'-ийн үе шат руу шилждэг. Мэргэжлийн төвшинд боловсруулсан гэрээ нь худалдааны явцад асуудал үүсэх тохиолдолд таны эрх, ашиг сонирхлыг хамгаалах хамгийн найдвартай, хууль ёсны баримт бичиг юм.
Үүнээс гадна, нийлүүлэгчтэй сайн тодорхойлсон, тодорхой гэрээ байгуулснаар гэрээний заалтуудыг зөрчсөн үйлдлээс урьдчилан сэргийлж, хоёр талын харилцааг илүү найдвартай, тогтвортой байлгах боломжтой болно.
Бүтээгдэхүүн бэлэн болсны дараа гэрээнд заасан материал, техникийн үзүүлэлт, чанар зэрэг параметрүүдийг нарийн чанарын шалгалтаар баталгаажуулдаг. Онцгой шаардлагатай бүтээгдэхүүний хувьд лабораторийн шинжилгээний үр дүнг тусгасан бичиг баримт боловсруулж, чанарыг нэмэлтээр баталгаажуулдаг.
Хятад-Монгол хоорондын худалдааны ихэнх тээвэрлэлт газраар явагддаг. Гэсэн хэдий ч газрын тээвэр нь бүтээгдэхүүнийг тээвэрлэх явцад эвдрэл, гэмтэл гэмтэх өндөр эрсдэлтэй байдаг. Иймээс бид таны бүтээгдэхүүний шинж чанар, хэмжээ, жин зэргийг харгалзан тусгайлан тохируулсан сав баглаа боодлыг боловсруулж, тээвэрлэлтийн явцад бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангах болно.
Бүтээгдэхүүнээ дараах хоёр төрлийн сонголтоор тээвэрлүүлэх боломжтой:
Худалдааны байршил - Эрээн хот
Энэ сонголтын хувьд Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийг та өөрөө зохион байгуулах боломжтой.
Худалдааны байршил - Улаанбаатар
Бүтээгдэхүүнийг худалдан аваад таны гар дээр очих хүртэлхи бүх тээвэрлэлтийг бид хариуцан ажиллах болно.
Бүтээгдэхүүний баталгаат хугацаанд гадны хүчин зүйлээс шалтгаалаагүй техникийн эсвэл үйлдвэрийн эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд (гэрээнд тусгагдсан нөхцөл, заалтуудын дагуу) шаардлагатай арга хэмжээг шуурхай, үр дүнтэй авч, асуудлыг шийдвэрлэнэ.
Таньд өөр асуулт байна уу?
Та асуултандаа хариулт олоогүй л байна уу? Цаг алдалгүй бидэнтэй
шууд холбоогдоорой.