БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан
авах гэж байна уу?
авах гэж байна уу?
Нийтлэг асуултууд
Бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамгийн бага тоо хэмжээ хэд вэ?
Хятадад үйлдвэрлэлийн захиалга нь ихэнхдээ хамгийн бага захиалгын тоо хэмжээ буюу (MOQ)-тэй уялддаг. Энэ тоо хэмжээ нь бүтээгдэхүүний төрөл болон үйлдвэрлэгчээс хамаарч өөр байдаг. Хятад улс их хэмжээгээр үйлдвэрлэх, зардлыг бууруулах давуу талтай ч, үүнийгээ дагаад хамгийн бага захиалгын тоо хэмжээ буюу MOQ өндөр байдаг.
Хятадад хамгийн бага захиалгын тоо хэмжээнд (MOQ) нөлөөлдөг хүчин зүйлс:
Бүтээгдэхүүний төрөл:
Төрөл бүрийн бүтээгдэхүүн өөр өөр MOQ-той байдаг. Жишээ нь, шинэ бүтээгдэхүүн нь хэв, загвар шаардах тохиолдолд MOQ нь өндөр байдаг.
Материал ба үйлдвэрлэлийн процесс:
Ашиглагдах түүхий эдийн өртөг, нарийн төвөгтэй байдал, мөн гар хийц эсвэл машин үйлдвэрлэл эсэх нь MOQ-д ихээхэн нөлөө үзүүлдэг.
Хөдөлмөрийн зардал ба үйлдвэрийн ашгийн хэмжээ:
Хятадад дунджаар цагийн хөдөлмөрийн зардал ойролцоогоор 2 ам.доллар байдаг. Үйлдвэрүүдийн ашгийн хувь хэмжээ нь ихэвчлэн 10–30% хооронд хэлбэлздэг бөгөөд энэ нь MOQ болон үнийн тооцоонд шууд нөлөөлдөг.
Үйлдвэрийн мэргэшсэн байдал:
Бага хэмжээгээр үйлдвэрлэхэд чиглэсэн үйлдвэрүүд MOQ-г харьцангуй бага байлгах боломжтой байдаг.
Үйлдвэрлэгчтэй харилцах харилцаа:
Тогтмол захиалга өгч, харилцаагаа сайн хадгалж чадвал үйлдвэрлэгч тал MOQ дээр илүү уян хатан хандах магадлалтай.
Үйлчилгээний төлбөр хэрхэн тооцогддог вэ?
Үйлчилгээний төлбөр нь дараах хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгддөг:
Бүтээгдэхүүн худалдаа
Бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Бүтээгдэхүүний зохион бүтээлт
Үйлчилгээний төрөл бүрт гүйцэтгэх ажлын цар хүрээ өөр тул үнийн тооцоо нь ажлын агуулга, нарийвчлалаас шалтгаална.
Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Үйлдвэрлэлийн алдаатай бүтээгдэхүүн ирсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?
Үйлдвэрлэлийн доголдолтой бүтээгдэхүүн нийлэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд бид гэрээнд бүтээгдэхүүний баталгаат хугацаа болон худалдааны дараах үйлчилгээний нөхцөлийг тодорхой тусгадаг.
Хэрэв худалдан авагч тээврээ Эрээн хотоос Монгол Улс хүртэл өөрөө зохион байгуулах бол бүтээгдэхүүнийг Эрээн хотод хүлээн авахдаа эцсийн байдлаар шалган баталгаажуулна.
Хэрэв үйлдвэрлэлийн алдаатай бүтээгдэхүүн хүлээн авсан тохиолдолд бид худалдан авагчийн эрх ашгийг хамгаалан:
Алдаатай бүтээгдэхүүнийг шинэ бүтээгдэхүүнээр солих, эсвэл
Төлбөрийг буцаан олгох
замаар зохих хохирлыг барагдуулж өгдөг.
Захиалагчийн хүсэлтээр брэнд бүтээгдэхүүн бүтээсэн тохиолдолд бүтээгдэхүүний оюуны өмч захиалагч талд хамаардаг уу?
Брэнд бүтээгдэхүүн бүтээх үйл явц нь хоёр төрөлтэй байдаг:
Оюуны өмчлөлтэй зураг төсөл
Оюуны өмчлөлгүй зураг төсөл
Хэрэв захиалагч өөрийн нэр дээр оюуны өмчлөл авахыг хүсвэл ‘оюуны өмчлөлтэй брэнд бүтээгдэхүүний зураг төсөл’-ийн төрлийг сонгох шаардлагатай.
Таньд өөр асуулт байна уу?
Та асуултандаа хариулт олоогүй л байна уу? Цаг алдалгүй бидэнтэй
шууд холбоогдоорой.